Press ← and → on your keyboard to move between
letters
Сайн уу? Ирээдүйн Уянгаа. Эрүүл байгаа юу? сэтгэл санаа нь хэр байна? Одоо 2-р курсын оюутан байгаа байх? Одоогийн сургууль дахь сэтгэгдэл хэр байна? Гэр бүл нь сайн уу? Найз залуутай болсон уу? Өмнөх жилийн Уянгаас хэр их өөрчлөгдсөн бэ? Харамсахгүй хүссэн амьдралынхаа зүг рүү явж байгаа гэж найдаж байна. We don't care cause We blessed;)
Одоо би Анагаахын номын санд суун амьдралаа эргэцүүлэн бичиж сууна. Өчигдөр шөнө цурам ч хийсэнгүй яагаад юм бүү мэд. Өглөөний мянган воны хоолоо идчээд өчигдөр шашгуурга бэлэх өдөр байсан учир замаараа CU орж 11 шашгуурга авч профессор болон найзууддаа өгнө. Өнөөдөр солонгос хэлнийхээ 5-н найзтайгаа цуг(Yifan, Hilola, Aria, Franka, Briana) Хятад хоолны газар орж Жанпун иднэ.
Энд ирснээс хойш сэтгэл санаа маань уналттай байгаа. Өөртөө хүчлээд болон буруу шаагаад байх шиг байна. Найзгүй ганцаараа үл тоогдох мэдрэмж, хичээлүүдээ хангалттай сайн байхгүй, хөгжилдөж үл чадах, хоол нойр болох үндсэн хэрэглээ нь зохицуулгагүй, мөнгөний хуваарилтгүй болон нэг зүйлээ барьж авч чадахгүй байх, өмнөх хүнээ үгүйлж, гэр бүлдээ санаа зовох гэх энэ хэдэн зүйлсийг хэтрүүлэн бодоод өөрийгөө сэтгэл санаагаар унагасан бололтой. Уг нь зовлон бараг үгүй хангалуун амьдарч байхад яагаад ингээд хүчгүй сул байгаа юм бол. Сэтгэл доторх үгсээ дотроо хадгалаад, хойш ганцаар суух нь ихсээд юм болов уу? Зоригтой айдасгүй амьдрах хэрэгтэй юмсан. Өөрийгөө энэ мэдрэмжинд дасгах зүйтэй.
Хэрэвч сэтгэж буй зүг маань тайван. зөвтгөршиж байгаа. Уураа аль болох дарж, гаднах хүчин зүйлээ сэтгэлээ хамгаалж чадах дархлаа суулгах үйл явц дээрээ байна. Хэн бүхний туулдаг зүйл байх.
Өөрийгөө дотогш хийх тусам чи өөрийгөө ална. Хүмүүст тусал, эерэг бай. Өөрийгөө хүчлэх болог хүчлэхгүй байх үеээ мэдэж өөрийнхөө хажууд хань бол. Жаргалын дотроосоо гаргаж сур. Хэцүү гэж бүү бод.
Өнөөдөр би үхэх байсан бол юу хийх вэ?
Монгол руугаа гэр бүлрүүгээ явах. Далай, уултай газар очих үзэсгэлэнг нь биширч зөөлөн сүүтэй талх идэх. Үнэртэй ус авах, учир нь үнэр гэдэг хүний сэтгэл санааг шууд өөрчилж чадах өнгөрсөн дурсамжийг болон шинэ дурсамжийг чамд бүтээж өгдөг гайхалтай зүйл. Хүүхдүүдтэй тоглох, хайрлах. Хоол болон амттан хийх тэгээд гэр бүл найзууддаа өгөх. Хайрт бүх хүндээ захиа бичиж үлдээх. Тэгээд тал газар руу яван үхэх байх.
Юу хийж амьдармаар байна?
- Тавилга зохион бүтээн хийдэг хүн болох
- Хүмүүсийн ирэх дуртай тухтай болон амьдралын амтыг хором мөч болов мэдрэмж чадах газар бүтээх
- Амттай хоол болон амттан зардаг гэхдээ үзэсгэлэнтэй орчинтой, хүмүүсийн тухтай амьдралыг мэдрэх хүмүүс цугларсан бүтээлч газар
- Үнэртэй ус хийдэг хүн
- Интерьер дизайнер
- Тогтвортой хөгжилт хөрөнгө оруулдаг
- Хүүхдийн боловсролт хөрөнгө оруулах
- Хүмүүстэй танилцаж, эерэг орчин бүтээх
Ирээдүйд бүтээх үйлс болон зүйлс?
- Өөрийн гэсэн өндөр таазтай саруулхан, нарны гэрэл сайтар тусаж ирэх, тааз нь монгол гэрийн тооно шиг нар харагдах, уулархаг модорхог газарт доторх засал нь дулаахан бөгөөд пянз тогуулаастай томоо гал тогоондоо хайрт хүмүүстэйгээ хоол хийгээд хүүхдээ бөөгнөрсөн амьдрал үргэлж буцалж буй гэр.
- Аав ээжийгээ сайтар хайрлаж, цугтаа байгаа дээр хорвоогийн үзэсгэлэнт газрыг үзүүлэх, амттай шимтэй хоол болон хайраа сайтар илэрхийлэх. Зураг их авхуулах.
- Гэр голомтоо хуваах хань
- Санхүүгийн асуудалгүй амьдрал
- Өөрийн гэсэн үзэсгэлэнтэй газар бүтээж хүмүүст хүргэх
- Өөрийгөө бүх л талаар эрүүл байлгах.
- Шинэ газраар тогтмол аялдаг.
-Жил болгон сайн дурын ажил хийх
-Хүүхэдтэй болж амьдралыг нь замчлан туслах хүн болох
Мэргэжил?
-Impact Investing or Sustainable finance
-Reuse industrial product maker
-Own cafe
-Own yoga or pilates studio( or peaceful studio)
-Interior designer
- Perfume maker
Хийх юмаа одоогоор тодорхойлж чадахгүй байна. Хүмүүсийн яаж аж төрж байгааг ажиглаж тэгж л мэргэжлээ олох юм шиг
Өөрийн үед алхах, ууланд гарах хоббитой болж байгаа. Өөрийгөө анзаарах нь ээ, шинэ газарт өөрчилөгдөж хувьсах дуртай хүн бололтой.
Sign in to FutureMe
or use your email address
Create an account
or use your email address
FutureMe uses cookies, read how
Share this FutureMe letter
Copy the link to your clipboard:
Or share directly via social media:
Why is this inappropriate?