Press ← and → on your keyboard to move between
letters
Dear FutureMe,
Сайн уу? Жавзандулам
Би одоо төв номын санд сууж байна. Өгөгдлийн сангийн удирдлага хичээлийнхээ бие даалт, лабораторын ажлаа хийх гээд. Яг одоо бол үнэхээр сэтгэл санаа муу байна. Үнэхээр хэн ч биш юу ч биш гэдгээ мэдрээд юу ч хийж чадахгүй гэдгийг маань бүх зүйлс сануулаад улам л сэтгэл санаагаар унагаад байх юм.
Чи нэрэндээ дуртай болсон уу. Асуух зүйлс бүр үнэхээр их байна. Чи одоо яг юу хийж байна вэ? Teee education-д ажиллаж байгаа хэвээрээ юу гэхдээ би одооноос л гармаар байгаа хаха. Сургуулиа төгссөн үү? Төгссөн гэж үнэхээр найдаж байгаа шүү гэхдээ төгсөөгүй байсан ч зүгээрээ би өөрийгөө үнэхээр их тэвчсэн маш олон зүйлсийг давж гарч чадсан гэж бодож байна. Төдийгөөс өдий хүртэл аль чадхаараа тэвчиж сайн байсан гэж бодож байна. Гэхдээ би үнэхээр ямар ч хичээл зүтгэлгүй, амьдралын зорилгогүй, тэвчээргүй гэдэг нь үнэхээр үнэн шүү үүнийгээ чи даван гарч чадсан уу тогтмол орлоготой өөрийн гэсэн ажил мэргэжилтэй болсон уу? Өөрийн гэсэн ажил олоход хэцүү байсан уу? Хийж чадаж байна уу? Ажил хийх биеэ даах гэдгйиг хэцүү гэдгийг зах зухаас нь тодорхой хэмжээнд хэцүү гэдгийг мэднэ л дээ гэхдээ бидний бодсоноос илүү хэцүү байна уу? Амьдралаас таашаал авч ажилдаа дурлаж чадаж байгаа юу? Гадаад явах бэлтгэлээ хангаж байгаа юу? эсвэл энэ бодлоо тэр чигт нь орхихоор шийдсэн үү?
Би ч бас чамд үнэхээр их найдаж байгаа шүү би өөрийгөө сайн хичээл зүтгэлтэй үнэхээр хүсвэл юу г ч авч чадна гэдгээ мэднэ би өөрийгөө сайн гэдгийг мэднэ. Заавал лаг амжилтанд хүрээд яаг болох албагүй л дээ гэхдээ би үнэхээр хүсвэл авч чадна шүү дээ.
Нээрээ найзуултайгаа холбоотой байгаа юу? Энэд 10 жилийн оюутны бүх найзууд хамаарна шүү хаха.
Гэхдээ оюутан ангийхаа найзуудтай удаан холбоотой байна гэж үнэн дээ бодохгүй л байна. Өөр олон шинэ найзуудтай болсон уу? Тэд үнэхээр чамайг бодол санаа сэтгэл үзэл баримтлал зэргээр ялгаварлахгүй байгаагаар чинь хайрлаж халамжилж байна уу? Өө нээрээ найз залуутай болсон уу? Салж үзсэн үү хаха би бол чамайг одоо болтол хүнтэй үерхсэн гэж бодохгүй л байна хаха. Би хэрвээ хүнд үнэхээр дурлаад хаягдвал хэр их гуниглаж шаналах бол. Үнэхээр тэр чигтээ ганцаараа амьдрах юм болов уу?
Гэрийхэн яаж байна вэ? Ээж аав эгч дүү бүгд сайн уу?
Чи бас ирээдүйгээ яаж зөгнөж байсанаа санаж байна уу? Төслийн менежментийн дэвтэр дээр бас нөгөө хөх дэвтэр дээр байгаа шүү дээ
Хэдэн кг байгаа вэ хаха? Сүүлийн үед жингээ үзэхээс ч айгаад байгаа шүү.
Хэрвээ чи энэ мэйлийг авбал заавал дээрхи асуултуудыг маш сайн тунгааж хариулаад futureme.com дээр дахин дараагийн жилийн өөртөө захиа бичээрэй okay
Sign in to FutureMe
or use your email address
Create an account
or use your email address
FutureMe uses cookies, read how
Share this FutureMe letter
Copy the link to your clipboard:
Or share directly via social media:
Why is this inappropriate?