A letter from May 13, 2025

Time Travelled — about 1 year

Peaceful right?

Dear FutureMe, Өглөөний мэнд Мэргэнсанаа! За сайн уу? Ажил нь, амьдрал нь, сэтгэл санаа, бодол хүсэл, найз нөхөд, ажлын хамт олон гээд бүх зүйл нь дажгүй юу? Ааааашшшшшш угийн дажгүй байна гэдгийг нь би мэдэж байна кк. Өчигдөр зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр байсан байна. Зуны сар гарсан гэдгийг, нээрээ зун яг ингээд боллоо гэдгийг, ахиж ирэхгүй залуу нас минь яг ингээд л дуусах дөхөөд байгаа гэдгийг тулж л ойлгож байна даа. Нээрээ өнөөдөр энэ ажилдаа ороод 1 ажил 2 сар 4 хоног болсон байна. Жилийн дараа чи энэ ажилдаа байх болов уу? Байвал сайн л байна, ер нь зүгээр шүү. Нээрээ одоо чи яг байрны ипотек, урьдчилгаа гээд яг санаа зовоод, арга бодоод сууж байгаа байх даа. Гэхдээ би чамайг хэт их шаналгаж, зовоохгүйн тулд 2025 он дуусахад 15,0-н зээлээ дараад, бага ч гэсэн мөнгө цуглуулаад байж байна аа. Тийм болохоор гайгүй байгаа байх гэж бодож байна. Гэхдээ... Надад ойрд жаахан тиймхэн л байна. Гэр бүл, найз нөхөд, ажил гэхээсээ илүү миний сэтгэл зүй. Миний карьерын туршид ер нь сэтгэл зүй маань л намайг маш их эвгүйтүүлдэг дээ. Тэр л жамаараа намайг эдгээр, энэ, сүүлийн өдрүүдэд юу ч юм шаналгаж, дотор тээглэж, гарч өгөхгүй буглаад байна. Юу ч юм ч гэж, би л зугтаад энд чамд хэлэхгүй байгаа болохоос би шалтгаанаа мэдээж мэдэж байгаа л даа. Чамайг ч бас мэдэж байгаа гээд бичихгүй үлдээе. Яг энэ цаг үед Бурхан буудай хайрхан, өглөө 6 хагаст орж иддэг өглөөний цай, сэрүү татсан цаг агаартай гадаах орчин, гунигтай ч сүрдэм харагдах уулс, зөрөөд таараад өнгөрөх хэдий ч дурсамжид минь мөнхөд үлдэх энэ олон хүмүүс би бүгдийг нь маш их санах байхдаа. Яагаад ч юм, яаанаа... Бүгдийг нь орхиод ахиад хэзээ ч ирэхгүй яваад, хаа нэгтээ очоод ганцаараа харанхуй буланд яахаа мэдэхгүй бүгдийг нь дурсаж, шаналж уйлаад суух юм шиг санагдаад явчих чинь. Яг одоо л тултал нь хайрлахгүй бол нээрээ л би нэг л өдөр явна. Бүгд явна. Чамд захих одоо сэтгэлд тод үлдсэн ганц зүйл байна. Мэргэнсанаа, даруухан байгаарай. Даруу төлөв бай. Хүнтэй нам дуугаар, эвтэй, ойлголцож харилцаарай. Юу ч болж байсан битгий бухимд, сандар, түргэд, дайр. Зүгээр л уужуу, тайван, дөлгөөн байгаарай. Бүх хүн чамд таалагддаггүй шиг, чи ч бүх хүнд таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Бас бүхнийг орхиж сур. Хамгийн хайртай хүнээ, хайртай эд зүйлээ, дурсамж шингэсэн зүйлсээ, чамд новшийн зан гаргасан хүнийг ч тэр бүгдийг нь хая. Зөвхөн өөрийгөө л хайрла. Чамд чамаас өөр өөрийг чинь бүрэн ойлгох, сонсох, мэдрэх, чамтай бүхий л цаг хугацаанд чамайг юу ч хийсэн голохгүй, байж л байх ганц хүн бол чи өөрөө юм шүү! Энэ дэлхийд маш азтай хувь заяагаар ийм сайхан аав ээжийн охин болж, ахын дүү болж, андынхаа найз нь болж, ажлынхаа нэг эд эс болж, өөрийнхөө гэрэл гэгээ болж ирсэн чи дэндүү азтай. Гэлээ гээд бүгдээс өөрийгөө илүүд тавьж үзэлгүй жижигхэн нэг хумхын тоос гэж бодоорой. Хүн бүрийн амьдрал түүх болж, амьдралдаа маш том нээлт хийснээрээ чи энэ дэлхийд дурсагдана гэж бүү бодоорой. Чиний энгийн, тайван амьдрал, хайр татам тэр л ааш зан чинь чиний гэх хүмүүсийн дурсамжид үлдэх нь л өөрөө энэ амьдралд хүн шиг амьдарсны хэрэг юм шүү. Bye! Kiss! :*

Load more comments

Sign in to FutureMe

or use your email address

Don't know your password? Sign in with an email link instead.

By signing in to FutureMe you agree to the Terms of use.

Create an account

or use your email address

You will receive a confirmation email

By signing in to FutureMe you agree to the Terms of use.

Share this FutureMe letter

Copy the link to your clipboard:

Or share directly via social media:

Why is this inappropriate?