Press ← and → on your keyboard to move between
letters
Dear FutureMe,
Hey. 3жилийн өмнө өөртөө бичсэн захидлаа уншаад буцаад хариу бичиж байна. Би одоогоор хүссэн сургуульдаа орж, Аав Ээжээрээ бахархуулж байгаа. Яахав шинэ хүмүүстэй танилцаж, олон юм сурж байгаа ч одоо болтол ганцаараа гэх мэдрэмжээсээ салаагүй л байна. Ер нь хэзээ ч салахгүй юм шиг, үүрд ингэж амьдрах юм шиг л санагдаж байна. Бас аав ээжийн өврөөс одоо болтол салаагүй ээ. Биеээр биш сэтгэл зүрхээрээ хэзээ ч том болж чадахгүй юм шиг байна. Бас би өөрийнхөө бие, царай зүс, үс гээд байж болох бүх л зүйлээ үзэн ядаж байгаа. Нэмээд өөрийгөө үзэн ядах нь өөрөө өөртөө шудрага бус хандаж байгаа юм шиг санагдаад өөрөө өөртөө буруутай санагдаад энэ бүх үзэн ядалтыг хүртэх эрхгүй гэдгээ зргэлж л өөртөө сануулж байна. аав ээжээс бусад хүнээс авж чадаагүй хайр халамж сэтгэлээр хэтэрхий их дутаад байх шиг. Бас өмнөх захидал дээр чи өөрөө өөртөө л хангалттай байж, өөрийгөө хайрлах талаар дурдсан байсан. Би тэр үед ч өөрийгөө юу хийх хэрэгтэйг мэдэж байсан хэрнээ одоо болтол хийж чадахгүй арчаагүй хэвээрээ л байна. Одоо би хангалттай том болсон байх ёстой ч бас л чадахгүй л байна. Гэхдээ дараагийн удаа би энэ захидалыг унших үед хангалттай том болчихсон, биеээ даачихсан. Бас эцэг эхдээ тээсэн гомдолоо яг таг мартчихсанн байна гэж найдья. Өөртөө итгэж л байвал бусад нь санаа зоволтгүй болчихно гэж найдаж байна. Одооноос биендээ анхаараад бусадтай биеээ харьцуулалтгүй амьдранаа. Чамайг ч бас энэ захидалыг уншаад надад хариу бичиж, юу өөрчлөгдөж, юуг одоо ч өөрчилөж чадахгүй байгаагаа бичиж нэмээд сэтгэл санааны байдлаа бичээсэй гэж хүсэж байна.
Sign in to FutureMe
or use your email address
Create an account
or use your email address
FutureMe uses cookies, read how
Share this FutureMe letter
Copy the link to your clipboard:
Or share directly via social media:
Why is this inappropriate?